Бид геофизикийн хайгуулын чиглэлээр мэргэшсэн бөгөөд мэргэжлийн ажил үйлчилгээ болон зөвлөх үйлчилгээг үзүүлдэг.

Манай үйлчилгээний 95% нь чанар, мэргэжлийн ур чадварт суурилдаг.
01

Геофизикийн хайгуул, судалгаа, тоон өгөгдөл боловсруулалтад, дэлхийд геологи, уул уурхайгаар тэргүүлэгч улс орнуудын хэрэглэдэг багаж тоног төхөөрөмжүүдийг, мөн программ хангамжуудыг ашигладаг. Геологи-геофизикийн 1D болон 2D, 3D хэмжээст инверсийн урвуу хувиргалт ба загварчлалын ажлуудыг олон улсын стандартын дагуу, тэдгээрийн шаардлагад бүрэн нийцэхүйц чанарын өндөр түвшинд түргэн шуурхай хийж гүйцэтгэж, захиалагч нарт үр дүнгийн мэдээллүүдийг үнэн зөвөөр хүлээлгэн өгч байна.
- Геофизикийн хайгуул, судалгаа
- Геофизикийн зөвлөх үйлчилгээ
- Геофизикийн тоон өгөгдөл боловсруулах, загварчлах үйлчилгээ
- Уст цэг тогтоох судалгаа ба хайгуул
Алтны өндөр агуулгатай хайгуулын талбайд хийж гүйцэтгэсэн геофизикийн гравиметрийн 3 хэмжээст инверсийн урвуу хувиргалтын загварчлал 2016он. (Зохиогч: М.Ариунтөгс)


